“МОНГОЛ-ОРОСЫН САНААЧИЛГА-2018”

 “МОНГОЛ-ОРОСЫН САНААЧИЛГА-2018”

“МОНГОЛ-ОРОСЫН САНААЧИЛГА-2018”

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин нарын санаачилгаар “МОНГОЛ-ОРОСЫН САНААЧИЛГА-2018” цуврал арга хэмжээний АНХНЫ буюу ЭДИЙН ЗАСГИЙН ЧУУЛГА УУЛЗАЛТ энэ оны 6 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдана.

Уг уулзалт хоёр улсын төрийн тэргүүн нарын ивээл дор зохион байгуулагдах бөгөөд Монгол, Оросын бүс нутгийн болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх, хоёр улсын бизнес эрхлэгчдийн уялдаа холбоог өргөжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжүүдийн бараа бүтээгдэхүүний талаарх ойлголтыг гүнзгийрүүлэх, хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, улмаар худалдааны харилцааг сайжруулах, хоёр орны харилцааны хөгжлийн чиг хандлага, цаашдын бодлогыг тодорхойлох юм.

Говь-Алтай аймгаас оролцох сонирхолтой ААН, хувь хүмүүсийг МҮХАҮТанхимын Салбар танхим дээр бүртгэж байна.

Хариулт үлдээх

Close Menu