14 ДЭХ УДААГИЙН МОНГОЛ- ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГА УУЛЗАЛТ”-НД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

14 ДЭХ УДААГИЙН МОНГОЛ- ХЯТАД-ОРОСЫН ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМУУДЫН НЭГДСЭН ЧУУЛГА УУЛЗАЛТ”-НД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Хятадын Олон Улсын Худалдааг Дэмжих Хороо, ОХУ-ын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим хамтран жил бүр “Монгол-Хятад-Орос гурван орны эдийн засгийн нэгдсэн чуулга уулзалт” арга хэмжээг ээлжлэн зохион байгуулдаг билээ.

Энэ удаагийн чуулга уулзалт 6 дугаар сарын 12-15-ны өдрүүдэд ӨМӨЗО-ны Рашаан хотод “Олон талт хамтын ажиллагааны механизмыг хөгжүүлэн, Хятад-Монгол-Оросын эдийн засгийн коридорыг бүтээн байгуулах үйл ажиллагаанд хамтдаа оролцох”, “Харилцан ашигтай хамтран ажиллан хамтдаа хожиж, Монгол-Хятад- Оросын бүс нутгийн худалдаа, хөрөнгө оруулалтыг  хялбарчлах”, “Бүс нутгийн аялал жуулчлалын хамтын ажиллагааны зэрэглэлийг дээшлүүлэн, Хятад, Монгол, Оросын хил дамнасан аялал жуулчлалын хөгжилд түлхэц үзүүлэх”, “Эко орчны бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, байгаль орчны салбар дахь хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх”, “Худалдааны бүтцийг сайжруулан, хил дамнасан хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтыг түргэтгэх” зорилгын хүрээнд зохион байгуулагдана. Мөн дараах гурван салбарын хуралдаан явагдана.Үүнд:

  • Салбар хурал 1: Хятад, Монгол, Оросын эдийн засаг, худалдааны төслийн танилцуулга. (Хятад, Монгол, Орос 3 улсаас тус бүр 3 төлөөлөгч танилцуулга хийнэ: 8 минут)
  • Салбар хурал 2: Хятад, Монгол, Оросын аялал жуулчлалын төслийн танилцуулга. (Хятад, Монгол, Орос 3 улсаас тус бүр 3 төлөөлөгч танилцуулга хийнэ: 8 минут)
  • Салбар хурал 3: Хятад, Монгол, Орос 3 улсын худалдааны тухай хуулийн талаарх хэлэлцүүлэг.

Иймд  тус арга хэмжээнд нийт ААН, бизнес эрхлэгч Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Зохион байгуулагдах үйл ажиллагаа: Нээлтийн ёслол, үндсэн форум, төсөл танилцуулах хурал, судлан хэлэлцэх хурал, гарын үсэг зурах ёслол, МҮХАҮТ, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо, ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхим хооронд хамтран ажиллах санамж бичиг байгуулах ёслол, Салбар хуралдааны хүрээнд явагдах В2В уулзалт.
Хугацаа: 2018 оны 6 дугаар сарын 12-15-ны өдөр
Зохион байгуулагдах газар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Рашаан хот
Сэдэв: “Хамтдаа бүтээн байгуулан үр ашгаа хуваалцаж, хамтран ажиллан хамтдаа хожицгооё”
Ерөнхий зохион байгуулагч: МҮХАҮТ, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хороо, ОХУ-ын Худалдаа аж үйлдвэрийн танхим, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын засгийн ордон
Гүйцэтгэн зохион байгуулагч: МҮХАҮТ, БНХАУ-ын Олон улсын худалдааг дэмжих хорооны ӨМӨЗО-ны салбар хороо, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хянган аймгийн захиргаа

Хариулт үлдээх

Close Menu