ЭРЭЭН ХОТЫН 2 ДАХЬ УДААГИЙН ОЛОН УЛСЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

ЭРЭЭН ХОТЫН 2 ДАХЬ УДААГИЙН ОЛОН УЛСЫН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДААНД ОРОЛЦОХЫГ УРЬЖ БАЙНА

Ерөнхий зохион байгуулагч:

  • ӨМӨЗО-ны Худалдааг Дэмжих Хороо
  • Эрээн хотын Худалдааг Дэмжих Хороо
  • Эрээн хотын Ардын засгийн газар
  • Үзэсгэлэн зохион байгуулагдах газар:Эрээн хотын олон улсын үзэсгэлэнгийн танхим

Хугацаа: 2018 оны 6 дугаар сарын 22-ноос 7 дугаар сарын 3-ны өдөр
Энэ удаагийн үзэсгэлэнд Монголд үйлдвэрлэсэн төрөл бүрийн өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг сурталчлан борлуулж болох бөгөөд нийт 250 гаруй стандарт талбайд Монгол,Хятад болон гадаад бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлэх юм.
Монгол улсаас нийт 40 талбайд ААН-үүдийг бүртгэн нэгдсэн журмаар зохион байгуулан оролцохоор бэлтгэл ажил эхлээд байна.
Иймд Монголын үйлдвэрлэгчид та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Бүртгэлийн хугацаа: 2018 оны 5 дугаар сарын 23 наас 6 дугаар сарын 1 хүртэл
Дэлгэрэнгүй мэдээллийг: МҮХАҮТ-ын Говь-Алтай аймаг дахь Салбар танхимаас
Утас: 70483635
Цахим шуудан: govialtai_cci@mongolchamber.mn

Хариулт үлдээх

Close Menu