IPO-ГООР БОСГОХ МӨНГӨНИЙ 39.3 ХУВИЙГ ЧУЛУУН ХӨВӨНГИЙН ҮЙЛДВЭРИЙН ӨРГӨТГӨЛД ЗАРЦУУЛНА

IPO-ГООР БОСГОХ МӨНГӨНИЙ 39.3 ХУВИЙГ ЧУЛУУН ХӨВӨНГИЙН ҮЙЛДВЭРИЙН ӨРГӨТГӨЛД ЗАРЦУУЛНА

Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн “Монгол Базальт” ХК-ийн үнэт цаасны анхдагч зах зээлийн олон нийтийн сурталчилгааг нээх ёслолын үйл ажиллагаа боллоо.

Тус үйл ажиллагаанд Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав, “Монгол Базальт” ХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Ариунболд, Монголын Барилгын Үндэсний Ассоциацийн Ерөнхийлөгч Д.Цэрэнжигмэд, “Бумбат-Алтай ҮЦК” ХХК-ийн ТУЗ-ийн дарга Ш.Батжаргал, “Гаүли ҮЦК” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Хан Гю Бун, “Стандарт Инвестмент ҮЦК” ХХК-ийн захирал Ч.Жаргал, Японы Марүбэни худалдааны компанийн монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Оно Казүяки нар оролцож, Монголын хөрөнгийн биржийн 5719 дэх удаагийн арилжааг эхлүүлэх хүндэтгэлийн цанг цохилоо.

“Монгол Базальт” ХХК нь 2007 онд үүсгэн байгуулагдсан, Монголын анхны бөгөөд цорын ганц чулуун хөвөн материал үйлдвэрлэгч бөгөөд нийт хувьцааныхаа 30 хувь буюу16,925,100 ширхэг хувьцаа тус бүрийг нь 380 төгрөгийн тогтоосон үнээр Монголын хөрөнгийн биржид нийтэд санал болгон худалдаалж, нийт 6,431,538,000 төгрөгийг татан төвлөрүүлэхийг зорьж байгаа юм. Татан төвлөрүүлсэн хөрөнгийг үйлдвэрийн шинэчлэл хийх, бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхэд зарцуулахаар төлөвлөжээ.

Хариулт үлдээх

Close Menu